Pages

Thursday, September 8, 2011

Jackass 3.5 [2011 | Unrated DVDRip]

Америкийн MTV сувгаас гаргадаг Jackass цувралын арван жилийн ойгоор Paramount Pictures болон MTV Films-ийн хамтын бүтээл болон гарсан Jackass 3D киноны үргэлжлэл "Jackass 3.5" нэртэйгээр гарсныг адал явдалд дуртай залуус та бүхэнд хүргэж байна. Киног Jackass цувралыг бүтээгчдийн нэг, Америкийн кино, телевизийн найруулагч, продюсер Jeff Tremaine найруулсан бөгөөд Jackass 3D киноны зураг авалтын үеэр хийгдсэн ч кинонд ашиглагдаагүй хэсгүүд болон тус багийнхны ярилцлагыг нийлүүлэн бүтээжээ. Анхны трейлер нь 2011 оны 1-р сарын 27-нд гарсан энэ кино энэ сарын 14-д бүрэн хэмжээгээрээ DVD хэлбэрээр гарах юм байна.



Jackass 3D-г театруудын дэлгэцнээ гарах үеэр уг цувралын гол жүжигчдийн нэг Johnny Knoxville "Бид хоёр киноны зураг авсан" гэсэн бөгөөд түүний хэлснээр 2010 оны зул сарын баяраар DVD бэлэн болох байх гэж байсан ч 10-р сарын сүүлээр гарахгүй болсон тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл одоо энэ киног үзэх боломжтой болсон бөгөөд хүний санаанд оромгүй хачин зүйлсийг сэдэж байдаг Jackass-ын залуусын ер бусын адал явдлуудыг үзэн инээж, халаглаж, дуу алдаж бас сэтгэлзүйн өвдөлтийг мэдэрч болох болжээ. Гэхдээ мэдээж хэрэг тэдний хийж байгаа зүйлсийг дуурайж хийх хэрэггүй гэдгийг дахин сануулъя.

Гарсан огноо: 2011-06-14
Найруулагч: Jeff Tremaine
Төрөл: Documentary
Дүрүүдэд: Jason 'Wee Man' Acuna, Ryan Dunn, Dave England, Johnny Knoxville, Preston Lacy, Bam Margera, Ehren McGhehey, Chris Pontius, Steve-O
Yргэлжлэх хугацаа: 81 минут
Өргөтгөл: MPEG-4 Visual
Чанар: Unrated DVDRip
Дүрс: 720 x 464 | 1297 Kbps
Дуу: AC-3 | 448 Kbps
Хэмжээ: 1CD
Хэл: Англи
Source: M2Tv

0 comments:

Post a Comment