Pages

Saturday, January 28, 2012

Dungeon Siege III [RELOADED]

2002 онд анхны хэсэг нь хэвлэгдэн гарч байсан Dungeon Siege цувралын хамгийн сүүлд гарсан цоо шинэ "Dungeon Siege III" тоглоомыг сайтынхаа тоглоом сонирхогч залуусын амралт, чөлөөт цагт зориулан хүргэж байна. Энэ сарын 17-ны өдөр Европт нээлтээ хийсэн энэхүү эйкшн, role-playing жанрын тоглоомыг ганц болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой. Тоглоомын үйл явдал анхны хэсгүүдийн өрнөл явагддаг Aranna тивийн баруун эрэгт байрлах Ehb-ийн хаант улсад явагдах ба үйл явдлын төв нь 10-р легион байх болно. Легионуудын дайны үеэр легионы цэргүүд Ehb-ийг хамгаалах болно.

Тэд дайны төгсгөлд 10-р легионы удирдагчид шинэ, тусгаар тогтносон Ehb-ийн хаант улсыг үндэслэн байгуулж, улс орныхоо тогтвортой байдлыг хамгаалан захирсаар хаант засагтай дүйцэх хэмжээний эрх мэдэлтэй болно. 30 жилийн өмнө алагдсан Ehb-ийн хааныг алсан гэм буруу легион дээр ирж, Jeyne Kassynder-аар удирдуулсан хүмүүс эсэргүүцэн боссоноор 10-р легион арчигдан хаягдахын ирмэг дээр ирнэ. Легионы уналт ирж, хаант улс жижиг хэсгүүдэд задран Jeyne Kassynder сүм болон зүүн Ehb-ийг удирдана ба эзэн хаадууд Glitterdelve уул руу ухрах болно. Легионуудын үр садуудын цөөн хүмүүс Jeyne Kassynder-ын хөнөөлөөс олонхыгоо авч гарахаар зохион байгуулах ба хамгийн сүүлчийн легионы цэргүүд гэгдсэн Venerable Odo-оор удирдуулсан баг амьд үлдэхээр тэмцэнэ. Odo тэргүүтнүүд Ehb-ын умард хэсэгт бүх л легионуудын үр удмыг цуглуулах эхлэлийг тавина. Тэдний зорилго бол Jeyne Kassynder-аас хаант улсаа эргүүлэн авч легионуудыг дахин бүрдүүлэх байлаа. Энэ түүх таны сонирхлыг татаж байгаа бол та тоглоомоо яг одоо татаад аваарай.

Гарсан огноо: 2011.06.17
Платформ: PC
Хөгжүүлэгч: Obsidian Entertainment
Хэвлэгч: Square Enix
Төрөл: Action role-playing game
Хэл: English
Crack: Байгаа

0 comments:

Post a Comment