F.E.A.R. цувралын гурав дахь хэсэг Америкийн видео тоглоом хөгжүүлэгч Day 1 Studios-ын хөгжүүлснээр тоглоом сонирхогчдод хүрчээ. "F.E.A.R. 3" хэмээх FPS жанрын тус тоглоом энэ сарын 21-ний өдөр Умард Америкт, 24-нд Нэгдсэн вант улсад тус тус нээлтээ хийсэн байна. Warner Bros. Home Entertainment Group-ын салбар Warner Bros. Interactive компанид хэвлэн гаргасан, ганц болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой энэ тоглоом шүүмжлэгчдийн зүгээс таашаасан саналыг хүлээн авсан байна. 2010 онд нээлтээ хийх байсан ч хоёр ч удаа хойшилсоор нээлтээ хийсэн нь энэ юм.
Day 1 Studios-ын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Denny Thorley-гийн мэдэгдсэнээр илүү айдастай, хоршооллын хэлбэртэй, хамгаалалтын систем гэх мэт шинэ онцлогуудыг багтаасан энэ тоглоом тоглогч та бүхний таашаалыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.
Гарсан огноо: 2011.06.21
Платформ: PC
Хөгжүүлэгч: Day 1 Studios, Monolith Productions
Хэвлэгч: Warner Bros. Interactive
Төрөл: First-person shooter, horror
Хэл: English
Crack: SKIDROW
0 comments:
Post a Comment