
Компьютер хэрэглэгчдийн хувьд компьютероо форматлачихаад зайлшгүй хийдэг нэг зүйл бол драйверууд суулгах байдаг. Яг энэ үйлдлийг маш хялбархан хийж гүйцэтгэхэд туслах нэгэн программыг хэрэглэгч та бүхэнд санал болгож байна. "MCS Drivers Disk" нэртэй энэхүү программ нь хэдхэн даралт хийгээд л таны компьютер дээр суух шаардлагатай драйверуудыг суулгах чадвартайгаас гадна таны компьютерт ямар драйверууд суулгах шаардлагатайг өөрөө автоматаар олж илрүүлдэг бөгөөд олдохгүй байгаа драйверуудыг олж, танд зааж өгөх үүргийг гүйцэтгэдэг учир таны ажлыг маш ихээр хөнгөвчилж өгч чадах юм.
Тодруулж хэлбэл зарим нэг хэрэглэгчид компьютерт нь ямар драйвер суулгах шаардлагатай байгааг мэдэхгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл энэ программ танд таны компьютерт ямар драйвер суулгах шаардлагатай болохыг хэлж өгөөд зогсохгүй тэдгээр драйверуудыг танд олж өгдөгөөрөө давуу талтай юм. "MCS Drivers Disk" программыг татаж авснаар өөрөө компьютероо форматлаж байгаа хэрэглэгчдийн хувьд драйвер суулгахад гардаг асуудал дахин тулгарахгүй байх болно.
0 comments:
Post a Comment